Дэлхийн багш нарын 22 дахь, Монголын багш нарын 50 дахь өдрийн хүндэтгэл
ёслолын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, ЗДТГ-ын орлогч
дарга Г.Ганцогт, ЕБС-ийн захирал Ц.Цогзолмаа, Цэцэрлэгийн эрхлэгч
А.Хандцоо болон үе үеийн ахмад багш, сурган хүмүүжүүлэгч багш нар
оролцлоо. Арга хэмжээний үеэр "БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол
тэмдгээр Ц.Цогзолмаа, Ц.Гэрэлмаа нар, "ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ээр
Б.Батцэнгэл, ИЗОУИС-ийн Алдрын Од хүндэт медалиар Д.Бүдханд, ИТХурлаас
Монголын багш нарын баярыг тохиолдуулан ахмад багш Ж.Дамбад талархалын
зүйл, ЗДТГ-аас цэцэрлэгийн багш Ч.Цэрэнчимэд, Б.Батцэнгэл нарыг тус тус
шагналаа.Мөн энэ үеэр "БИД МАТЕМАТИКЧ ХҮҮХЭД" математикийн тэмцээнд байр
эзэлсэн хүүхдүүдийг Б.Отгонбаярын гэр бүл ивээн тэтгэж шагнал
гардууллаа.
Багш нарын баярын үеэр

БИД МАТЕМАТИКЧ ХҮҮХЭД математикийн тэмцээний шагналыг Б.Отгонбаярын гэр бүл ивээн тэтгэж шагнал гардууллаа.

БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнуулсан ЕБС-ийн захирал Ц.Цогзолмаа, ахмад багш Ц.Гэрэлмаа нар.

ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГЭЭР шагнуулсан бага ангийн багш Б.Батцэнгэл

ИТХурлаас Монголын багш нарын баярыг тохиолдуулан ахмад багш Ж.Дамбад талархалын зүйл гардууллаа.

ЗДТГ-аас цэцэрлэгийн багш Ч.Цэрэнчимэдэд дурсгалын зүйл гардуулав.