2016 оны 12-р сарын 06-ны өдөр ээлжит төрийн явуулын нэг
цонхны үйлчилгээг Засаг даргын орлогч Ф.Мөнхгэрэлээр ахлуулан Иргэдийн
Төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-ын захиргаа хуулийн хэлтэс болон тохижилт, худалдаа
үйлчилгээний хэлтэс, 1,2-р хороо, Эрүүл мэндийн төв, Бүртгэлийн хэлтсээс бүрдсэн
ажлын хэсэг Төв аймгийн Баян сум, Агуйт, 12-р зөрлөг зэрэг алслагдсан газруудад
амьдарч буй дүүргийн харъяат 8 өрхийн 15 иргэдтэй уулзаж санал бодлыг сонсон
гарын авлага, танилцуулга тарааж ажиллалаа.