2016.12.05-ны
өдөр дүүргийн хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг 1 дүгээр хороонд 10:00 цагаас 2
дугаар хороонд 14:00 цагуудаас тус тус зохион байгууллаа.
Уг хурлаар
ИНХурлын 2013-аас 2016 оны тайлан, ИНХурлын Тэргүүлэгчдийг сонгох, хорооны
Засаг даргын 2016 оны тайлан болон хорооны Засаг даргыг сонгох зэрэг асуудлуудыг
хэлэлцлээ.
1 дүгээр хорооны ИНХ-ын
Тэргүүлэгчдээр А.Сүхболд, О.Содовжамц, Л.Моломжамц, И.Батцэцэг, Д.Оюунгэрэл нар
сонгогдсоноос даргаар нь А.Сүхболд,
2 дугаар хорооны ИНХ-ын
Тэргүүлэгчдээр Б.Батзориг, Г.Оюунбат, Ц.Цэцгээ,
Д.Гантулга, А.Оюунбат нар сонгогдож даргаар нь Б.Батзориг тус тус сонгогдсон
байна.
Уг
хуралдаануудаар 1 дүгээр хорооны Засаг
даргаар Б.Гэрэлмаа, 2 дугаар хорооны Засаг даргаар М.Өсөхдэлгэр нарыг
томилуулахаар иргэдийн санал гарлаа.