Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэн таны оролцоо чухал Иргэн таны оролцоо чухал

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯНЫ ХҮРЭЭНД АХМАДУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-02-21

“Иргэдээ сонсъё” аяны хүрээнд

Ахмадуудтай уулзалт хийлээ.

 

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэдээ сонсъя” аяны хүрээнд Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө дүүргийн ахмад настнуудтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсох ажлыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны Соёлын ордонд 10:00 цагаас, 2 дугаар хорооны Соёлын төвд  14:00 цагаас тус тус зохион байгууллаа.

Тус уулзалтанд 1 дүгээр хорооны 112, 2 дугаар хорооны 92 ахмад настан хүрэлцэн ирсэн ба нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Батнасан, дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Цогцэцэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд оролцож нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдий Хурлаас баталсан тогтоол шийдвэрийн биелэлт, 2016 онд хийсэн ажлын талаар болон цаашшид хийх ажлын талаар танилцуулж, ахмад настнуудын асуусан асуултанд хариулт өгч, цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ахмад настнуудаас дүүргийн хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэх, Орон нутгийн телевизийн чанарыг дээшлүүлэх, дүүрэгт мэргэшсэн эмч нартай болох, байр, гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах, 2 дугаар хорооны сургуулийг хүзүүвчээр холбох ажлыг хийх гэх мэт тулгамдаж буй олон асуултуудыг асууж хариулт авлаа.

Дээрх арга хэмжээний үеэр дүүргийн Соёлын ордноос 40 минутын урлагын арга хэмжээг ахмадуудад толилуулсан ба нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Батнасан ахмад настнуудад гарын бэлэг  гардууллаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Багахангай телевиз уг арга хэмжээг бүрэн эхээр нь бичиж сар шинийн өмнө  ард иргэдэд танилцуулахаар бэлтгэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3340
2178 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%