2017 оны 3-р сарын 29-ний өдөр дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн ээлжит 6 дугаар хуралдаан хуралдлаа.
Тус хуралдааны ирц 100 хувь байсан ба дараах 4 асуудлыг хэлэлцлээ.
Үүнд: 1. МУ-ын
Ерөнхийлөгчийн Сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах
байршлыг тогтоох,
2. 2 дугаар хорооны ИНХ-ын
үйл ажиллагаа, 2017 оны төлөвлөгөөний талаар
3. 1 дүгээр хорооны ИНХ-ын үйл
ажиллагаа, 2017 оны төлөвлөгөөний талаар
4. Багахангай сүү ХХК-наас
ирүүлсэн албан бичгээр ирүүлсэн танилцуулга мэдээлэл
Сонгуулийн тухай хуулийн
дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас
байрлуулах байршлыг тогтоох асуудлыг хэлэлцэн байршлыг тогтоон
баталлаа. Мөн Хороодын ИНХ-уудын үйл ажиллагаа болон 2017 онд хийх ажлын
талаар 1, 2 дугаар хорооны ИНХ-ын дарга А.Сүхболд, Б.Батзориг нар
танилцууллаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт
фермерийн аж ахуйд шаардагдах ногоон тэжээл, эрдэнэ шиш, царгас, тэжээлийн олон
наст таримал ургамал тариалахаар ажиллаж байгаа “Багахангай сүү ХХК” ны талаар
хэлэлцэж Иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргахаар
шийдвэрлэлээ.