Багахангай дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн тасаг, Онцгой
байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран өсвөрийн хууль эрхзүйн анхан шатны
мэдлэг олгох “Эрхзүйн хөтөч” сургалтыг өсвөрийн цагдаагийн “Шонхор”, өсвөрийн
“Аврагч” бүлгэмийн сурагчдад зохион байгууллаа.
Сургалтад өсвөрийн цагдаагийн “Шонхор”, өсвөрийн “Аврагч”
бүлгэмүүдийн 42 сурагч хамрагдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга
Х.Цогцэцэгээс “БАТЛАМЖ” гардан авлаа.