2017 оны 4 дүгээр сарын 13-ны
өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нийслэлийн
Багахангай дүүргийн Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
гишүүд болон дүүргийн Цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтсийн ажилтан алба
хаагчидтай уулзлаа. Уг уулзалтаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга
Х.Цогцэцэг ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар
танилцуулга, мэдээллийг хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлууд болон гэмт хэргээс
урдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудыг танилцуулж, алба
хаагчдын санал хүсэлтийг сонслоо.