2023-06-20
140
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, ялангуяа төрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн албан хаагчдад харилцаа хандлага, сэтгэл хөдлөлөө хянах, удирдаж сурах зорилгоор Хувь хүний хөгжлийн институттай хамтран “Харилцааны сэтгэл зүй, сэтгэл хөдлөлөө удирдахуй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Цаашид ДИТХ-ын Ажлын албанаас дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, албан хаагчид та бүхний санаачилга, дэмжлэгтэйгээр дүүргийн хэмжээнд сургалт, сурталчилгаа, иргэд олон нийтийн оролцоог хангасан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сургалтад хамрагдсан албан хаагчид, иргэд та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье!